ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХААР ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХААР ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 065 дугаар ангийн 322 дугаар тусгай салбар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Боловсрол, шинжлэх ухааны газарт прокурорын мэдэгдэл хүргүүллээ.

Тодруулбал, тус аймагт 2022 оны I улирлын байдлаар нийт 16.144 зөрчил үйлдэгдсэнээс 97,5 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол уг зөрчилд төрийн албан хаагч холбогдсон 42 тохиолдлын дийлэнх нь дээрх байгууллагын алба хаагчид байсан байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 92,1 хувь нь Дархан суманд үйлдэгдсэн байжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.