ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран иргэдэд хууль сурталчлах, “Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх” дэд хөтөлбөрийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хорих-445 дугаар анги, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид оролцож өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, иргэдэд зөвлөгөө өгч, зарим төрлийн төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд зохион байгуулж буй ажлын талаарх мэдээлэл, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, гарын авлага тараажээ.