Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа

A- A A+
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа

 Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2022 оны 1 дүгээр сард тус аймгийн Засаг даргад авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах, аймаг, орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн мөрөөр аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг баталж “Авлига, ашиг сонирхлоос ангид Дархан” зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчид болон иргэдийн төлөөлөл зэрэг 500 гаруй хүн оролцсон авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг иргэд, олон нийтийн оролцоотойгоор, тодорхой үе шаттайгаар хамтран хийхээр болсон байна.

Уг ажлын хүрээнд ирэх 6 дугаар сард иргэдэд хууль сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.