“ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
“ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД  ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН  БОЛЛОО

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран  “Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад олон талт хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг төрийн болон төрийн бус байгууллагын 160 орчим төлөөллүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох зэрэг ажлуудыг хамтран хийхээр шийдвэрлэсэн байна.